logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Орон сууцны түрээсийн үнэ IV сард бүх сегмент дээр өмнөх сараас буурав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 14 15:15
    1317

    Зургийг: С.Батсайхан

    Дөрөвдүгээр сард нэг өрөө орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнэ 1.27 сая төгрөг, хоёр өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.81 сая төгрөг, гурван өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 2.78 сая төгрөг байна

    Улаанбаатар хотод орон сууцны түрээсийн үнэ дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар өмнөх сараас бүх сегмент дээр үл ялиг буурсан дүнтэй байгааг Үндэсний статистикийн хороо  мэдээллээ.

    Энэ дундаа гурван өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ оны эхнээс хамгийн их дүнгээр буюу 230 орчим мянган төгрөгөөр буурчээ.

    15-3.JPG

    Сегмент тус бүрээр харахад дөрөвдүгээр сард нэг  өрөө орон сууцны түрээсийн дундаж 1.27 сая төгрөг болж, оны эхэн үед цуглуулсан дата үзүүлэлтээс буурсан байна. Мөн хоёр өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ оны эхнээс 0.06 саяар буурчээ.

    15-4.JPG

    Үндэсний статистикийн хороо орон сууцны түрээсийн дундаж үнийг тооцохдоо Улаанбаатар хотын зургаан дүүргийн 18 байршлаар дата нэгтгэж дундаж үнийг гаргаж байгаа юм. Эндээс харахад Сүхбаатарын талбай, 220 мянгат, Зайсан цогцолбор, “River Garden” хотхон орчимд орон сууцны түрээсийн үнэ хамгийн өндөр тогтоогдсон байна.

    Cэтгэгдэл бичих