logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Гадаад зээллэгийн ашиглалтыг нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 13 16:35
    109

    Зургийг: mongolia.gov.mn

    ЗГ: Монгол Улсад ОХУ-аас агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг УИХ-аар батлуулна

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслөөс "Сэлбэ дэд төв"-ийг хасаж, Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийг үлдээхээр тогтлоо. Хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барихаар тогтсон байна.

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн санхүүжилтийг улсын төсвийн хуулийн хязгаарт хамааруулахгүйгээр зохицуулбал үйлдвэр төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орох боломжтойг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээллээ.

    Одоогоор газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн EPC 02, 03 ба 04 багц ажлын тоног төхөөрөмжийн захиалгууд хийгдэж, БНЭУ болон бусад улсад үйлдвэрлэгдсэн техник тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна.

    Үүнээс гадна Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-д өргөн барьж, соёрхон батлуулахаар тогтлоо.

    Хуулийн төслийг өмнө нь УИХ-аар хэлэлцсэн ч дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж буцаан татсан юм. Хэлэлцээрийн төсөлд Монгол ОХУ-ын хамтарсан компани байгуулж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй нийлүүлэхээр тусгасан байна.

    Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороод онгоцны түлш үйлдвэрлэж эхэлбэл дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг эн тэргүүнд худалдан авах заалтыг гэрээнд тусгасныг салбарын сайд мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих