logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    СЯ: Засгийн газар $10.4 тэрбумын гадаад зээлийн хэлэлцээр байгуулж, $6.1 тэрбумыг ашигласан
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 13 11:40
    273

    Зургийг: Э.Тэнгис

    Засгийн газар 1991 оноос хойш нийт 10.4 тэрбум ам.долларын гадаад зээлээр 308 төсөл арга хэмжээ санхүүжүүлэхээр хэлэлцээр байгуулсныг Сангийн яам мэдээллээ.

    2026 оны байдлаар 6.1 тэрбум ам.долларын зээл ашиглаж, 4.3 тэрбум ам.доллар буюу 13.8 их наяд төгрөгийн зээл ашиглаагүй үлдэгдэлтэй байна. Үүний 38 хувь нь Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн үлдэгдэл байгаа аж.

    Төслүүдийн гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүднээс Засгийн газар хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барихаар төлөвлөж буй.

    Нийт гадаад зээлийн 23 хувийг Азийн Хөгжлийн Банк, 17 хувийг БНЭУ, 15 хувийг Дэлхийн Банк, үлдсэнийг бусад улс, түнш байгууллагуудаас авсан байна.

    Монгол Улс нэн хөнгөлөлттэй болон хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл авдаг байсан бол 2024 оноос дунджаас дээгүүр орлоготой улсын ангилалд хамаарч, арилжааны нөхцөлтэй зээл авдаг болсон юм. Тухайлбал: Азийн Хөгжлийн Банкны зээл SOFR+0.6 хувь болж нэмэгдсэнийг Сангийн сайд онцоллоо.

    Cэтгэгдэл бичих