logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    "Өмнөговь бонд"-ын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 13 10:10
    162

    Зургийг: mse.mn

    "Өмнөговь бонд"-ын I транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг тавдугаар сарын 13-19-ний өдрүүдэд Монголын Хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авна

    "Өмнөговь бонд"-ын I транчийн анхдагч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн биржид эхэллээ.

    Өмнөговь аймгийн Дулааны шинэ цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх нийт 500 тэрбум төгрөгийн дүнтэй бондыг ирэх гурван жилийн хугацаанд хэсэгчлэн гаргаж, арилжаалах юм. Тухайлбал: 2026 онд 150 тэрбум төгрөг, 2027 онд 300 тэрбум төгрөг, 2028 онд 50 тэрбум төгрөгийг тус тус олон нийтээс татан төвлөрүүлнэ.

    Эхний транчийн 75 тэрбум төгрөгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 75 тэрбум төгрөгийг жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад хуваарилах аж.

    Анхдагч зах зээлийн арилжааг тогтоосон үнийн аргаар зохион байгуулах бөгөөд захиалгын дүн 150 тэрбум төгрөг хүрсэн даруйд арилжааг зогсоож, анхдагч зах зээлийн арилжааг хаах юм.

    13-4.JPG

    “Өмнөговь бонд” нь 24 сарын хугацаатай, 16 хувийн хүүтэй, 1.5 сая ширхгийг нэг бүрийг нь 100 мянган төгрөгөөр санал болгож, хагас жил тутамд бондын хүүг төлөхөөр тогтжээ.

    Цаашид Өмнөговь аймгийн төв Даланзадгад Монгол Улсын дөрөв дэх том хот болох хүлээлттэй тул 2033 он гэхэд дулааны хэрэглээ нь хоёр дахин, цахилгааны хэрэглээ нь 79 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан байна. Шинээр барих 50 мегаваттын дулаан, цахилгаан хосолсон цахилгаан станц барих ТЭЗҮ-ийг 2024 онд аймгийн төсвөөр батлуулжээ.

    2000 онд ашиглалтад орсон одоогийн Дулааны цахилгаан станц нь есөн мегаваттын хүчин чадалтай, ашиглалтын хугацаа нь таван жилийн өмнө дууссан байна. Төслийг хэрэгжүүлснээр орон нутагт 150-200 хүний ажлын байр бий болгох давуу талтайг онцолж буй.

    13-6.JPG

    Цахилгаан станц барих төсөл 2026 онд эхэлж, 2028 онд бүрэн ашиглалтад орно. Бэлтгэл ажилд зургаан сар, барилга угсралтад 24 сар туршилт тохируулга зургаан сар байхаар тооцоолжээ. Төслийн нийт төсөвт өртөг 130 сая ам.доллар байх аж.

    Иймд хэрэгжих хугацаанд макро эдийн засгийн орчин, БНХАУ-ын бодлого зэргээс хамааран тоног төхөөрөмжүүд барилгын материалын үнэ өсөх цалингийн зардлын нэмэгдэх зэргээр нийт төслийн санхүүжилт өсөж улмаар орон нутгийн төсөвт нэмэлт зардал үүсгэх эрсдэлтэйг үнэт цаасны танилцуулгадаа тусгасан байна.

    Cэтгэгдэл бичих