logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Дональд Трампын засаг захиргаа импортлогчдод $35.5 тэрбумыг буцаан олгохоор ажиллаж байна
    Laura Curtis
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 13 09:50
    185

    Зургийг: Kyle Grillot/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ-ын Дээд шүүхээс тарифын бодлогыг хууль бус гэж дүгнэснээс хойш Дональд Трампын засаг захиргаа буцаан олголт нэхэмжилсэн импортлогчдод 35.5 тэрбум гаруй ам.долларыг олгохоор ажиллаж байна.

    Компаниуд нийт найман сая гаруй импортын мэдүүлэг илгээснээс буцаан олголтыг Засгийн газар шинэ вэб сайтаар дамжуулан олгож байгаа аж. Үүнд өмнө нь төлсөн татвар дээр бодогдох хүү нэмэгдсэнийг АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын алба тодотгожээ.

    АНУ-ын Сангийн яам тавдугаар сарын 11-ний өдрийн байдлаар хүчингүйд тооцсон 166 тэрбум ам.долларын тарифын буцаан олголтын хүсэлтийг эргэн харж, 87 мянга орчим нэхэмжлэлийг баталгаажуулаад байна.

    Cэтгэгдэл бичих