logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    БНСУ-ын зэвсэгт хүчин “Hyundai”-ийн роботуудыг цэргийн зориулалтаар ашиглахаар судалж байна
    Hyonhee Shin
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 12 15:45
    118

    Зургийг: Bing Guan/Bloomberg

    (Bloomberg) -- БНСУ-ын зэвсэгт хүчин “Hyundai Motor” компанитай стратегийн түншлэл байгуулахаар судалж байна. Ингэснээр байлдааны шугамд “Hyundai Motor”-ийн роботуудыг ашиглах боломж бүрдэх юм.

    БНСУ-ын зэвсэг хүчний цэргийн хомсдол жил ирэх тусам гүнзгийрч байгаа аж. Тиймээс тус улсын арми роботуудыг тандалт, тагнуул, логистик зэрэг байлдааны бус ажиллагаанд ашиглах талаар хэлэлцэж буйг “Korea Economic Daily” мэдээллээ.

    Үүнээс гадна БНСУ-д төрөлт түүхэн доод түвшинд хүрсэнтэй зэрэгцэн байнгын цэргийн тоо нь сүүлийн зургаан жилд 20 хувиар буурч, 450 мянга болсон байна. 2040 он гэхэд энэ тоо 350 мянга болно гэж тус улсын Батлан хамгаалах яам тооцоолжээ.

    Cэтгэгдэл бичих