
Зургийг: dmp.mn
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК (DMP) 2026 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 655 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, үүнээс 80 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тооцоолж байгааг мэдээллээ.
Компанийн борлуулалтын орлого 2022 оноос хойш 5.6 дахин өсөж, 2025 онд 593.1 тэрбум төгрөг хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Ингэснээр цэвэр ашгийн дүн 1.6 тэрбум төгрөгөөс 72.2 тэрбум төгрөг болж, 45 дахин өссөн байна.
Биржийн арилжаагаар экспортын борлуулалтыг тогтвортой нэмэгдүүлж, тээвэр логистикийн хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэсэн нь орлогын огцом өсөлтөд нөлөөлжээ.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 2024-2025 онд 240.4 тэрбум төгрөгийн өр төлбөрөө барагдуулсан байна.
Өнгөрсөн хугацаанд нийт 425.2 тэрбум төгрөгийн татвар хураамж улс орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Үүний 70 орчим хувийг сүүлийн хоёр жилд төвлөрүүлснээс гадна Үндэсний баялгийн санд 75.6 тэрбум төгрөг хуримтлуулсан байна.