logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Ираны дайны нөлөөллөөс үл хамааран БНХАУ-ын экспорт эргэн сэргэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 11 13:30
    201

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    (Bloomberg) -- Ираны дайн бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтэд нөлөөлж буй ч дөрөвдүгээр сард БНХАУ-ын экспортын өсөлт сэргэлээ. Худалдааны эргэлт нэмэгдэхэд  хиймэл оюуны хөрөнгө оруулалт эрчимжсэн нь нөлөөлж байна.

    Өнгөрсөн сард БНХАУ-ын экспорт өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар өссөн нь шинжээчдийн дундаж таамаг болох 8.4 хувиас эрс өндөр дүн боллоо.

    Түүнчлэн нийт импорт нь 25.3 хувиар өсөж, худалдааны тэнцэл нь 84.82 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

    CHINA-TRADE.png

    Хэдий тийм боловч Ормузын хоолой хаагдсантай холбоотойгоор БНХАУ-ын түүхий нефтийн импорт дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 20 хувиар буурч, 38.47 сая тонн болжээ. Энэ нь 2022 оны долоодугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт болж буй. Түүнчлэн тус улсын байгалийн хийн импорт 13 орчим хувиар буурч, 8.42 сая тонн хүрсэн байна.

    Ираны дайны эхний сард БНХАУ-ын экспорт эрс буурч байсан юм. Мөн чип зэрэг дэвшилтэт технологийн импорт өссөнөөр гуравдугаар сард БНХАУ-ын худалдааны тэнцлийн ашиг сүүлийн жил гаруйн хугацаанд хамгийн бага түвшинд хүрээд байв.

    Cэтгэгдэл бичих