logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ЗГ: Стратегийн ордуудад Төрийн эзэмшлийн хувь тогтоох асуудлаар ААН-үүдтэй санал солилцов
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 11 11:15
    310

    Зургийг: Монгол Улсын Засгийн газар

    ЗГ: Стратегийн ач холбогдолтой 16 ордоос 7 ордод Төрийн эзэмшлийн хувь тогтоосон

    Стратегийн ач холбогдолтой ордод Төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох асуудлаар Засгийн газар хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзаж санал солилцлоо.

    Уулзалтад Тавантолгой, Нарийн Сухайт, Шивээ-Овоо, Эрдэнэтийн үүсмэл орд, Цагаан суварга, Төмөртэй, Төмөртэйн Овоо, Мардай, Бүрэнхааны ордод тусгай зөвшөөрөл эзэмшиж буй 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

    Аж ахуйн нэгжүүд байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх бодлогыг дэмжиж байгаа. Гэхдээ ард түмэнд ногдох 60 хувийн өгөөжид яг юуг тооцохоо тодорхой болгох шаардлагатай. Төрийн эзэмшлийн 34 хувийг тусгай АМНАТ-өөр орлуулахдаа өсөн нэмэгдэх байдлаар зохицуулах нь зүйтэй зэрэг санал дэвшүүлжээ.

    Стратегийн ач холбогдолтой 16 ордоос долоон ордод нь Төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоогоод буй. Үлдсэн найман ордод лиценз эзэмшиж буй 25 аж ахуйн нэгж байгаагаас 14 аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.

    “Энержи Ресурс”, “Хангад Эксплорэйшн”, “Өсөх Зоос”, “Ачит Ихт” гэсэн дөрвөн компанитай урьдчилсан байдлаар хэлэлцээрт хүрч, санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Төр 34 хувь эзэмших, ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх, өгөөж 60 хувьд хүрэхгүй тохиолдолд нэмэлт төлбөр төлөхөөр тохиролцсон юм.

    Цаашид хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд өгөөж болон санхүүгийн тооцоолол хийхэд тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх, хөрөнгө оруулагчдад тодорхой ойлгомжтой нөхцөл бүрдүүлэх үүднээс бие даасан хуулийн төсөл боловсруулахыг Засгийн газар мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих