
Зургийг: ITZone
Хиймэл оюуны хөгжил кибер халдлагыг улам боловсронгуй болгосноор компаниуд, байгууллагуудын хувьд кибер аюулгүй байдал нь зөвхөн IT багтаа хариуцуулах асуудал бус, харин бизнес “амьд үлдэх” стратегийн шаардлага болж өөрчлөгдөж байна.
Хиймэл оюунд суурилсан “phishing” схем, “deepfake” хуурамч контент, автоматжуулсан халдлагууд дэлхий даяар эрчтэй газар авч, секундээр хэмжигдэх хурдтай, илрүүлэхэд бэрх, нарийн онилж төлөвлөсөн дайралтын шинжтэй болох болов. Эдгээр нь байгууллагуудыг кибер аюул заналаас хамгаалахад дан ганц хүний туршлага, уламжлалт хамгаалалтын технологид найдахад хүндрэлтэй нөхцөлд аваачиж байна.
Сүүлийн жишээ гэвэл “Anthropic” компанийн өндөр хүчин чадалтай “Mythos” хиймэл оюуны шинэ модель сүлжээний эмзэг байдлыг чадварлагаар олдог нь батлагдаж, хэрэв буруугаар ашиглагдвал дэлхийг хамарсан кибер аюулгүй байдлын эрсдэл бий болгох нөхцөлд хүргэсэн юм. Улмаар санхүүгийн томоохон байгууллагуудаас эхлээд Цагаан ордон хүртэл тэрхүү эрсдэлийн цар хүрээг хүлээн зөвшөөрч, бизнесүүд болон Төрийн байгууллагуудын сүлжээг хиймэл оюунтай холбоотой кибер аюулаас хамгаалах арга хэмжээнүүд боловсруулж, ижил төстэй моделиудын хяналтын систем бэлтгэж эхлээд байгааг “Bloomberg” мэдээлж байна.
Ийнхүү кибер аюул занал шинэ түвшинд гарч буй энэ үед хүний шийдвэр гаргалт, нөхцөл байдлыг үнэлэх чадварыг хиймэл оюуны хурд, автоматжуулалттай хослуулах нь хамгаалалтын шинэ стандарт болж байгааг салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд онцлох боллоо.
Технологийн дэд бүтэц нь харьцангуй шинэ Монгол зэрэг улсуудад энэхүү шилжилт хэрхэн явагдах, бодит туршлагуудыг хэрхэн нэвтрүүлэх, хамгаалалтын стратегийг хэрхэн боловсруулах нь маш чухал. Тэгвэл энэ долоо хоногт ITZone компанийн долоо дахь жилдээ зохион байгуулах олон улсын хэмжээний “Security Transformation Forum”-аар яг энэ сэдвийг буюу хиймэл оюунд суурилсан халдлагын эрсдэл, түүнд тохирсон шинэ үеийн хамгаалалтын стратегийн талаар хэлэлцэх юм.
Тавдугаар сарын 13-ны лхагва гарагт зохион байгуулах тус форумд дэлхийн кибер аюулгүй байдлын салбарыг тодорхойлж буй “Fortinet”, “Cisco”, “Thales”, “Sophos” зэрэг олон улсын технологийн компаниудын экспертүүд оролцож, хиймэл оюунд суурилсан шинэ үеийн халдлага, хамгаалалтын чиг хандлага, бодит кейсүүдийг танилцуулах аж. Мөн форумын үеэр demo stage ажиллаж, халдлагыг хэрхэн илрүүлж, хариу арга хэмжээ авч байгааг бодит орчинд шууд үзүүлэхийг ITZone компани онцоллоо. Өөрөөр хэлбэл оролцогчид зөвхөн илтгэл сонсох бус, дэлхийд ашиглагдаж буй хамгаалалтын системүүд бодит нөхцөлд хэрхэн ажиллаж байгааг шууд харах боломжтой байх юм.
Хиймэл оюун өөрөө халдлагын хэрэгсэл болж эхэлснээр хамгаалалтын арга барил ч мөн үндсээрээ өөрчлөгдөхөөс өөр сонголтгүй болж байна. Иймд кибер аюулгүй байдлын дараагийн үеийг хүн эсвэл хиймэл оюун дангаараа биш, харин тэдний хамтын ажиллагаагаар тодорхойлох улам илэрхий болсоор байна.
"STF 2026" нь дэлхийн хэмжээнд өөрчлөгдөж буй кибер аюулгүй байдлын шинэ хандлага, бодит туршлага, хамгаалалтын стратегийг Монголын байгууллагуудад нэг дороос хүргэхийн сацуу дэлхийн технологийн экспертүүд болон кибер аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцож, мэргэжлийн түвшинд мэдлэг, туршлагаа тэлэх боломжийг олгох талбар болох юм.
Форумд ЭНД дарж бүртгүүлээрэй.