
•Live
Биднийг дагах
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Редакторыг дагах
Б.Бат-Очир
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Б.Бат-Очир
“Asian Battery Metals” зэс-алтны "Майхан уул" төслийнхөө өрөмдлөгийг эхлүүлжээ
Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 08 14:40
532
Зургийг: asianbatterymetals.com
“Asian Battery Metals” компани Говь-Алтай аймаг дахь зэс-алтны "Майхан уул" буюу "Red Hill" төслийнхөө өрөмдлөгийг эхлүүлснээ пүрэв гарагт зарлалаа.
Дөрөвдүгээр сарын эцсээр тус компани төслийг худалдан авах 890 мянган ам.долларын дүнтэй хэлцлийг дуусгаж, 100 хувь эзэмших болсон юм. Худалдан авалт дууссаны дараа төслийн талбайд 1500 метрийн өрөмдлөгийн хөтөлбөр даруй эхлүүлэх болохоо мэдээлж байв.
Анхны өрөмдлөгөөр харагдах байдлын хувьд зэсийн өндөр агуулга бүхий сульфидын эрдэсжилт огтолсныг “Asian Battery Metals” компанийн захирал З.Ган-Очир онцолж байна.
"Майхан уул" төслийн талбай нь компанийн гол төсөл болох зэс-никелийн "Ямбат" талбайгаас найман километрийн зайд оршдог.
Cэтгэгдэл бичих