
Зургийг: David Paul Morris/Bloomberg
(Bloomberg) -- “Nvidia” дата төв хөгжүүлэгч “IREN” компанид 2.1 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулахаар боллоо. Тодруулбал: “IREN” ирэх таван жилийн хугацаанд “Nvidia”-д нэгж хувьцаагаа 70 ам.доллароор үнэлэн, нийт 30 сая хувьцаа худалдахаар тохиролцсон талаар пүрэв гарагт мэдээлсэн юм.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд “IREN” компани “Nvidia”-тай 3.4 тэрбум ам.долларын хиймэл оюуны үүлэн технологийн гэрээ байгуулсан байна. Ингэснээр “Nvidia”-ийн “Blackwell” процессорыг худалдан авч, суурилуулах аж.
Дээрх мэдээллийн дараа “IREN”-ийн хувьцааны ханш 10 орчим хувиар өсөж, 62.5 ам.доллар хүрлээ. Харин "Nvidia" компанийн хувьцааны ханш бараг өөрчлөлтгүй байлаа.
Хиймэл оюуны чипийн зах зээлд давамгай байр суурьтай байгаа "Nvidia" компани хиймэл оюуны эко системийн хүрээнд олон хэлцэл хийж байна. Тухайлбал: "OpenAI", "Marvell Technology" зэрэг компанид хувь эзэмшин, салбарын хэмжээнд өсөлт бий болгохыг зорьж байгаа аж.
Түүнчлэн пүрэв гарагт тус компани шилэн кабель үйлдвэрлэгч “Corning” компанийн хувьцааг худалдан авах эрхийг авахад 500 сая ам.доллар зарцуулсан байна.