logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал зардал таналтаа цаашид дорвитой нэмэгдүүлэхийг амлав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 08 13:00
    292

    Зургийг: Philip Gostelow/Bloomberg

    “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт группийн хэмжээнд хэрэгжүүлж буй зардал танах үйл ажиллагааг дорвитой түвшинд өргөжүүлнэ гэдгийг хувьцаа эзэмшигчидтэй хийх уулзалтынхаа үеэр мэдээллээ.

    Өнгөрсөн онд амлаж байсан 650 сая ам.долларын хэмнэлтийг амжилттай хийж чадсан, цаашдаа үүнээс ч ихийг хэмнэнэ хэмээн тэрбээр онцолжээ.

    Ажилтнуудын орон тооны цомхотгол, мөн зарим хөрөнгүүдээ худалдаж, 5-10 тэрбум ам.доллар олох төлөвлөгөө зэрэг нь хэмнэлтийн арга хэмжээнд багтаж магадгүй байна.

    Группт хэр их тооны ажлын байр эрсдэлд орж, аль хэлтэс нэгжүүдийг голчлон хамрах талаар Саймон Тротт нарийн мэдээлэл өгөөгүй аж. Гол ажил үүргүүдэд өөрчлөлт орохгүй, зөвхөн компанийн бүтэц зохион байгуулалтын нарийн төвөгтэй байдлыг бууруулахыг зорьж байна гэж тэрбээр тодотгосон байна.

    Cэтгэгдэл бичих