logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Morgan Stanley: Хүн дүрст роботууд БНХАУ-ын экспортын ноёрхлын дараагийн үеийг хөтөлнө
    Malcolm Scott
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 08 12:00
    232

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    2030 он гэхэд БНХАУ дэлхийн нийт үйлдвэрлэлийн 16.5 хувийг бүрдүүлнэ

    (Bloomberg) -- БНХАУ хүн дүрст роботын салбарт илт давуу байр суурь эзэлсэн нь дэлхийн үйлдвэрлэл, экспорт дахь ноёрхлынхоо дараагийн үе шатанд хүрэхэд дэмжлэг болно гэж “Morgan Stanley”-ийн шинэ судалгаандаа онцоллоо.

    Одоогоос 10 жилийн өмнө БНХАУ цахилгаан автомашины салбарыг ирээдүйн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь болно гэдгийг эрт олж харж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байсан аж. Үүний адилаар хүн дүрст роботын салбарт бусад улсаас түрүүлж хөрөнгө оруулж, давуу байр суурь эзэлж байна. Үр дүнд нь БНХАУ-ын дэлхийн үйлдвэрлэлд эзлэх хувь одоогийн 15 хувиас 2030 он гэхэд 16.5 хувь хүртлээ өснө гэж шинэ судалгаанд онцолсон байна.

    БНХАУ-ын хэвлэлүүд бараг долоо хоног бүр хүн дүрст роботын шинэ дэвшлийн талаар мэдээлж байгаа юм. Тухайлбал: саяхан улаан өнгөтэй хүн дүрст робот хагас марафон тэмцээнийг 50 минут 26 секундэд гүйж дуусгасан нь эрэгтэйчүүдийн дэлхийн рекордоос ойролцоогоор долоон минутаар хурдан үзүүлэлт болсон аж.

    Дээрх мэдээлэл гарсны дараа роботын салбарын компаниудын хувьцааны ханш өссөн байна.

    Cэтгэгдэл бичих