logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Голомт банк” ХК-ийн олон улсад гаргасан $300 саяын бонд $2 тэрбумын захиалга татлаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 08 11:40
    520

    Зургийг: Э.Тэнгис

    “Голомт банк” ХК олон улсын зах зээлд гаргаж буй гурван жилийн хугацаатай, 300 сая ам.долларын бонддоо хоёр тэрбум ам.долларын захиалга татсанаа мэдээллээ.

    Захиалгын арилжаанд АНУ, Их Британи, Хонконг, Сингапур зэрэг санхүүгийн төвүүдээс нийт 138 Хөрөнгө оруулалтын сан болон брокерын компани оролцож, хоёр тэрбум ам.долларын худалдан авах санал хүлээн авсан нь бондын санал болгосон хэмжээнээс 6.1 дахин өндөр дүн болсон бөгөөд купоны түвшин 7.95 хувь дээр тогтжээ.

    Бондын олон улсын андеррайтер, зохион байгуулагчаар “Deutsche Bank”, “J.P. Morgan” болон “KGI Asia” зэрэг санхүүгийн байгууллагууд ажилласныг онцоллоо.

    Шинээр гаргаж буй бондын зээлжих зэрэглэлийг “Moody’s” агентлаг “B2” буюу “Тогтвортой” төлөвтэй, “S&P Global Ratings” агентлаг “B+” буюу “Эерэг” төлөвтэй, “Fitch Ratings” агентлаг “B+” буюу “Тогтвортой” төлөвтэйгөөр үнэлжээ.

    Энэхүү арилжаа нь “Голомт банк” ХК-ийн олон улсын хөрөнгийн зах зээл дэх байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ Монголын санхүүгийн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр хэвээр байгааг харуулсан онцлох хэлцэл болж байна.

    Cэтгэгдэл бичих