
Зургийг: Peter Boer/Bloomberg
(Bloomberg) -- Ираны дайны нөлөөгөөр газрын тосны худалдааны эрчимжиж, эрчим хүчний үнэ өссөнөөр I улиралд “Shell” компанийн цэвэр ашиг шинжээчдийн таамгийг давлаа.
Тайлант хугацаанд тус компанийн тохируулсан цэвэр ашиг 6.92 тэрбум ам.доллар хүрсэн нь сүүлийн хоёр жилийн хамгийн дээд үзүүлэлт болж байна.
“Shell” хувьцаагаа эргүүлэн худалдан авах төлөвлөгөөгөө танаж, ногдол ашгийн хэмжээг өсгөсөн байна. Хэдий тийм боловч газрын тос, байгалийн хийн үнэ буурсантай зэрэгцээд хувьцааны ханш нь унажээ.
“Shell” саяхан Канадын газрын тос, байгалийн хий олборлогч “ARC Resources” компанийг худалдан авахаар тохиролцсоноо зарласан юм. Нийт 16.4 тэрбум ам.долларын үнийн дүнтэй уг хэлцэл нь Ваэль Саван компанийн шинэ Гүйцэтгэх захирал болсноос хойших хамгийн том хэмжээний худалдан авалт болж байна.
Мөн “ARC” компанийг худалдан авахтай холбоотойгоор компани энэ онд 24-26 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалтад төсөвлөсөн нь өмнөх жилүүдээс дөрвөн тэрбум ам.доллароор өндөр дүн боллоо.
Дайны улмаас эд хөрөнгө сүйдэж, эрчим хүчний зах зээл савлаж, Ормузын хоолойд эрчим хүчний тээвэрлэлт саатсан нь түүхий эдийн үнийг огцом өсгөсөн юм. Хэдий тийм боловч нөхцөл байдал түүхий эдийн том компаниудад ашигтай тусаж, “Vitol”, “Trafigura” зэрэг компани оны эхний гурван сард өндөр ашигтай ажиллажээ.