logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ЗГ: ДНБ-ий бодит өсөлт 2027 онд 5.8 хувь, инфляц 7 хувь орчим байхаар тооцоолсон
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 08 10:00
    179

    Зургийг: Э.Тэнгис

    Өрийн нийт хэмжээ 2027 онд 57.1 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьтай тэнцэхээр тооцоолжээ

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд 2027 онд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 5.8 хувь, инфляц долоо орчим хувь байхаар тооцоолжээ. Ирэх гурван жилд эдийн засгийн өсөлтийг зургаа орчим хувьд хадгалах, инфляцыг 7-5 хувьд тогтворжуулахаар төлөвлөж байна.

    8-1.JPG

    Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2027 онд 34.8 их наяд төгрөг, нийт зарлагын дээд хэмжээ 36.5 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.7 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцоолсон аж.

    Мөн Засгийн газрын өрийн нийт хэмжээ ирэх онд  57.1 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьтай тэнцэх, 2028-2029 онд 63.6 их наяд төгрөг байхаар тусгажээ.

    Нүүрсний олборлолт болон экспорт тогтвортой нэмэгдэх, дэлхийн зах зээлд бусад түүхий эдийн үнэ өсөх төлөвтэй байгаа нь уул уурхайн салбарын өсөлтийг дэмжинэ. Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд үргэлжилж, салбарын өсөлт төдийгүй боловсруулах үйлдвэрлэлийг тэтгэх хүлээлттэй байна.

    Эрсдэл талдаа Ойрх Дорнодын нөхцөл байдлын улмаас шатахууны үнэ өсөж, үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэнээр аж ахуйн нэгжүүдийн ашиг буурахад нөлөөлнө. Ингэснээр дунд хугацаанд хөрөнгө оруулалтын идэвх саарах төлөвтэй.

    Инфляцыг тогтвортой, зорилтот түвшинд бууруулахад хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, экспорт, импорттой холбоотой зохицуулалтыг оновчтой хийх шаардлагатай. Түүнчлэн гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тодотгосон байна.

    Cэтгэгдэл бичих