
Зургийг: Э.Тэнгис
Орон сууцны 50 хувийг ипотекийн зээлээр, 50 хувийг нь түрээслээд өмчлөх хэлбэрээр тооцох уян хатан нөхцөл бий болгоно гэж Ерөнхий сайд мэдээллээ.
Орлого багатай иргэдийг олноор нь орон сууцанд хамруулахын тулд урьдчилгаа төлбөрийг 50 хувиар бууруулж, яндан цөөлөх ипотекийн зээлийн хүртээмжийг илүү нэмэгдүүлэхийг онцлов.
Энэ оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 5.5 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт хүлээгдэж буйг Монголбанк мэдээлж байсан юм. 2026 онд нийт нэг их наяд орчим төгрөгийн зээл олгохоор төлөвлөжээ.
Ипотекийн зээлийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэс гэхэд 11.7 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.7 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм. Нийт зээлийн 1.5 хувийг анхаарал хандуулах, 0.9 хувийг чанаргүй зээл эзэлж байна.