
Зургийг: С.Батсайхан
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар 2000 гаруй лицензийг эргэлтэд оруулахаар төлөвлөж буйг Ерөнхий сайд мэдээллээ.
Хайгуулын үйл ажиллагааг идэвхжүүлснээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Тогтвортой уул уурхайг дэмжиж, олборлоод экспортлох бодлогоос боловсруулалтыг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд ган болон зэс боловсруулах цогцолбор байгуулахаар төлөвлөж байна.
Үүнээс гадна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар бизнесийн үйл ажиллагаа явуулах эрхийг бүрэн нээнэ гэдгийг онцоллоо. Одоогоор 41 хуулийн 49 зүйл заалтаар хөрөнгө оруулалтыг шууд болон шууд бусаар хязгаарлаж байгааг мэдээлсэн юм.
2025 оны эцсийн байдлаар Монгол Улсад орсон нийт хөрөнгө оруулалтын дүн буюу гадаад пассив 58.6 тэрбум ам.доллар хүрсэн байна.
Харин бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын хувьд хууль эрх зүйн таатай орчин чухал боловч Засгийн газрын тогтвортой байдал илүү чухал байгааг тодотголоо.
Хуулиас давсан олон журам, хэрэгждэггүй хуулийн заалтууд бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг. Мөн хөрөнгө оруулагчдад үүссэн шүүхийн маргаан дөрвөн жилээс дээш хугацаагаар сунжирч буй нь ихээхэн хүндрэл учруулж байгааг онцолж байна.