logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Монгол базальт” ХК: 2025 онд 2165 тонн базальт чулуун хөвөн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 06 12:00
    176

    Зургийг: Mongol Basalt JSC

    Борлуулалтын орлого нь буурахад макро болон салбарын хүчин зүйлс нөлөөлснийг "Монгол базальт" мэдээлэв

    “Монгол базальт” ХК 2025 онд 2165 тонн базальт чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлснээ мэдээллээ. Тайлант хугацаанд тус компани 9.26 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оноос 24.6 хувиар буурсан дүн болж байна.

    Борлуулалт буурахад барилгын салбарын эрэлт саарах, шинэ төсөл, барилгажилтын ажил буурах, мөнгөний бодлогын хатуу нөхцөл үргэлжилж бодлогын хүү өндөр түвшинд хадгалагдсан нь нөлөөлсөн байна. Мөн инфляцын дарамт, иргэдийн худалдан авах чадварын уналт болон дулаалгын материалын зах зээлд өрсөлдөөн нэмэгдэх зэрэг макро болон салбарын хүчин зүйлсээс хамаарсныг тодотгосон байна.

    Хэдий тийм боловч тус компанийн зүгээс түүхий эдийн худалдан авалтын оновчтой менежмент, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны зардлын сахилга батыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд нэгж борлуулалт тутамд ногдох үйлдвэрлэлийн өртөг 0.8 пунктээр сайжирч, ойролцоогоор 80 сая төгрөгийн ашгаа хамгаалсныг онцолсон байна. Үүний нөлөөгөөр нийт ашгийн хувь 26.9 хувиас 27.7 хувь болж сайжирсан ба тайлант үеийн цэвэр ашиг 147.4 сая төгрөг байгаа нь өмнөх оны түвшинд хадгалагдан эерэг гүйцэтгэл үзүүлснийг мэдээллээ.

    “Монгол базальт” ХК-ийн хувьцааны ханш арилжааг ногоон бүсэд эхлүүлээд байна. Энэ он гарсаар тус компанийн хувьцааны ханш 13.5 хувиар буурсан хөдөлгөөнтэй байгаа юм. Хувьцааны ханшаар илэрхийлэгдэх зах зээлийн үнэлгээ нь 9.7 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

    Cэтгэгдэл бичих