logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “OpenAI” 2026 онд тооцооллын хүчин чадлаа нэмэгдүүлэхэд $50 тэрбумыг зарцуулна
    Rachel Metz
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 06 11:00
    159

    Зургийг: Nathan Laine/Bloomberg

    (Bloomberg) --  “OpenAI” компани хиймэл оюуны программ хангамжаа хөгжүүлэх зорилгоор энэ онд тооцооллын хүчин чадлаа нэмэгдүүлэхэд 50 тэрбум ам.доллар зарцуулна гэж тус компанийн хамтран үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Грег Брокман мэдээллээ.

    Тэрбээр мягмар гарагт Илон Масктай хийж буй шүүхийн маргааны үеэр өгсөн мэдүүлэгтээ компанийн программ хангамжийн зардал 2017 онд ойролцоогоор 30 сая ам.доллар байсан бол энэ онд хэдэн арван тэрбум ам.доллар болж өссөн гэж мэдэгдсэн байна.

    “OpenAI” нь 2022 оны эцсээр “ChatGPT”-ийг гаргаснаар хиймэл оюуны хөгжүүлэлтийн гол суурийг тавьсан юм. Түүнээс хойш тус компани хиймэл оюуны чип, дата төвүүдийн хөгжүүлэлтийг эрчимжүүлэхээр томоохон алхмууд хийж, дэд бүтцийн санаачилгууд гаргажээ.

    Одоогоор ашигтай ажиллаж эхлээгүй ч үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгч болон чип үйлдвэрлэгч компаниудтай их хэмжээний хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад байгаа юм.

    Cэтгэгдэл бичих