logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    СЗХ: Эмэгтэй ЖДҮ эрхлэгчдийн зээлийн хүртээмж 2022 оноос хойш тогтвортой нэмэгдсээр байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 05 16:15
    66

    Зургийг: frc.mn

    Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гишүүн байгууллагуудын хяналт-шинжилгээний тогтолцоог сайжруулах зорилготой хурлаар “Зах зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих арга зүй”, “Жендерийн мэдрэмжтэйгээр хэрэглэгчийн эрх хамгаалах арга хэрэгслүүд”, “Хүйсийн хүртээмжтэй санхүүгийн бодлогын загвар”-ын хүрээнд туршлага солилцож цаашдын чиглэлийг тодорхойлно

    Сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд олгосон зээлийн хувь хэмжээ эрчимтэй нэмэгдсээр байна.

    2022 оны эцсийн байдлаар жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн нийт үлдэгдлийн 36.3 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон зээл эзэлж байсан бол 2026 оны эхний улирлын байдлаар 42.7 хувьд  хүрч өсжээ. Энэ нь зохицуулагч болон салбарын байгууллагуудаас санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талд авч буй арга хэмжээ нөлөөлж байгааг харуулж байна.

    Түүнчлэн өнгөрсөн оны эцэст банк бус санхүүгийн байгууллагын салбарын нийт зээлийн 52.8 хувийг эмэгтэй зээлдэгч бүрдүүлжээ.

    Санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийд есдүгээрт бичигддэгийг Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Т.Жамбаажамц "Жендерт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийн хяналтын тогтолцоог нэвтрүүлэх" хурлын үеэр онцолж байв.

    Санхүүгийн Зохицуулах Хороо Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-тэй хамтран зохион байгуулж буй “Жендерт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийг хяналтын тогтолцоонд нэвтрүүлэх нь” олон улсын хуралд 40 гаруй орны санхүүгийн зохицуулагч байгууллага, Төв банкны бодлого боловсруулагчид болон хяналт шалгалтын мэргэжилтнүүдээс бүрдсэн 70 гаруй төлөөлөгч оролцож, жендерийн мэдрэмжтэй хяналтын тогтолцоо, эрсдэлд суурилсан хяналт, хэрэглэгчийн гомдол барагдуулах механизм, санхүүгийн боловсрол, залилангаас урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл, хиймэл оюун ухаан болон “SupTech” шийдлүүдийг ашиглах чиглэлээр туршлага солилцож байна.

    Cэтгэгдэл бичих