
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Компанийн мэдээ
Нийтлэлийг хуваалцах
Шинжээчийг дагах
Т.Тэргэл
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Т.Тэргэл
“ЛэндМН ББСБ” ХК оны эхний улиралд ₮9.9 тэрбумын цэвэр ашигтай ажиллав
Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 05 15:50
228
Зургийг: LendMN
2026 оны эхний улиралд “ЛэндМН ББСБ” ХК 9.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа мэдээллээ. Нийт орлого нь 36.4 хувиар өсөж, 39.3 тэрбум төгрөг хүрсэн ч ашгийн өсөлт нь харьцангуй бага байна.
Тайлант хугацаанд тус компанийн нийт зээлийн багц өмнөх оны мөн үеэс 30.4 хувиар өсөж, 338 тэрбум төгрөг хүрчээ. Тэр дундаа бизнесийн зээлийн нийт багцад эзлэх хувь 43.3 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 17.3 нэгж хувиар өссөн байна. Тухайлбал: хөдөө орон нутгийн харилцагчдын тоо 4.9 нэгж хувиар, бичил бизнес эрхлэгч харилцагчдын тоо 15.7 нэгж хувиар өссөн бол залуу буюу 35-аас доош насны бизнес эрхлэгчдийн тоо хоёр дахин нэмэгдсэнийг онцоллоо.
Cэтгэгдэл бичих