logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Австралийн Төв банк 3 удаа дараалан бодлогын хүүгээ чангаруулж, байр сууриа бататгалаа
    Swati Pandey
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 05 15:25
    172

    Зургийг: Brendon Thorne/Bloomberg

    Австралийн Төв банк инфляцыг хазаарлахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахаа мэдэгдэв

    (Bloomberg) -- Австралийн Төв банк бодлогын хүүгээ гурав дахь удаагаа дараалан нэмэгдүүлж, өндөр түвшинд хадгалагдаж буй инфляцыг хазаарлах шийдэмгий алхам хийлээ. Ингэснээр дэлхийн бусад улсын Төв банкнаас бодлогын чиг хандлагаар ялгарч буй дохио зах зээлд өгч байна.

    Австралийн Төв банкны есөн гишүүнтэй Мөнгөний бодлогын хороо мягмар гарагт 8:1-ийн саналын харьцаатайгаар бодлогын хүүг 4.1 хувиас 4.35 хувь болгон өсгөхөд санал нэгджээ. Ингэснээр өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний зөөлөн бодлогоосоо ухарч байна.

    “Бодлогын хүүг гурван удаа нэмэгдүүлсний дараа мөнгөний бодлого эдийн засгийн өөрчлөлтөд хариу үзүүлэх боломжтой түвшинд хүрч буй ба Төв банк үнийн тогтвортой байдал,  ажил эрхлэлтийн бүрэн байдлыг хангах үндсэн зорилгодоо төвлөрч байна” гэж хурлын үеэр тодотгосон байна. Цаашдаа Төв банк зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай гэж үзсэн бүх арга хэмжээг авна гэдгийг мөн онцолжээ.

    Зах зээл Австралийн Төв банкийг энэ онд дахин хэдэн удаа хүүгийн түвшнийг нэмэгдүүлэхийг үнэлж буй үед австрали доллар өсөлт, бууралтын хооронд савласан хөдөлгөөнтэй байна.

    Cэтгэгдэл бичих