
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Компанийн мэдээ
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Г.Хулан
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Г.Хулан
“Paramount Skydance”-ийн I улирлын тайлан шинжээчдийн хүлээлтийг давав
Hannah Miller
Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 05 14:50
121
Зургийг: Eric Thayer/Bloomberg
(Bloomberg) -- “Paramount Skydance” компанийн оны эхний улирлын санхүүгийн үзүүлэлтүүд шинжээчдийн хүлээлтийг давлаа. Тайлант хугацаанд тус компанийн хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх ашиг 1.16 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс 59 хувиар өссөн байна. Мөн орлого нь 7.3 тэрбум ам.доллар хүрсэн нь шинжээчдийн таамагт нийцжээ.
“Paramount Skydance” энэ онд 30 тэрбум ам.долларын орлого, 3.8 тэрбум ам.долларын ашигтай ажиллах бүтэн жилийн төсөөллөө хэвээр хадгаллаа.
“Paramount Skydance”-ийн гол өрсөлдөгч болох “Warner Bros. Discovery”-ийг 110 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцэл одоогоор зохицуулах байгууллагын зөвшөөрлийг хүлээж байгаа юм.
Cэтгэгдэл бичих