logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Говь” ХК: 2025 онд 967 мянган бүтээгдэхүүн борлуулж, ₮246.2 тэрбумын борлуулалттай байв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 05 11:35
    186

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    “Говь” ХК: Цаашид капиталын өгөөж, мөнгөн урсгалын тогтвортой байдал зэрэгт анхаарна

    “Говь ХК” 2025 онд 967 мянган ширхэг бүтээгдэхүүн борлуулж 246.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаа мэдээллээ. Борлуулалтын түвшнийг өмнөх оны түвшинд хадгалсан ба зардлын удирдлагыг сайжруулах, үйл ажиллагааны үр ашгийн нэмэгдүүлэх, процессын оновчлол хийх чиглэлд онцгой анхаарснаа тодотгосон байна. Ингэснээр үйлдвэрлэл бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хүрээнд 2025 онд нийт 882 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чанарын үзүүлэлт 1.6 хувиар сайжирчээ.

    Мөн ноолуурын хэрэглээний боломжийг тэлж, “Cashmeretech” технологид суурилсан шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд шат дараатай нэвтрүүлж, нэр төрлөө өргөжүүлснээ онцолсон байна.

    Тайлант хугацаанд “Говь ХК” дотоод борлуулалтын сувгаа тэлж “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шинэ салбараа нээжээ. Мөн БНСУ-д охин компани байгуулж, АНУ болон БНСУ-ын зах зээлд “Macy's”, “Amazon”, “Coupang”, “Naver” зэрэг цахим худалдааны платформоор дамжуулж бүтээгдэхүүн борлуулж эхэлснээ тодотгож байна.

    Үүнээс гадна тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд үйлдвэрийн хаягдал ус урьдчилан цэвэрлэх  байгууламжийг MBBR технологид суурилсан бүрэн автомат системтэйгээр ашиглалтад оруулж, бохир усыг цэвэрлэн дахин ашиглах боломж бүрдүүлснээ онцлов.

    Цаашдаа тус компани капиталын өгөөж, мөнгөн урсгалын тогтвортой байдлыг сайжруулах, олон улсад байр сууриа бэхжүүлэх зэрэг чиглэлд анхаарахаа тодотгож буй.

    “Говь ХК”-ийн хувьцааны ханш он гарсаар гурван хувиар, сүүлийн нэг жилд 21 хувиар буураад байгаа бол хувьцааны ханшаар илэрхийлэгдэх зах зээлийн үнэлгээ нь 172.4 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

    Cэтгэгдэл бичих