
Зургийг: Э.Тэнгис
Монгол Улсын гадаад валютын албан нөөц түүхэн дээд түвшинд хүрлээ. Дөрөвдүгээр сарын эцэст нөөцийн хэмжээ 7.3 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар өссөн байна. Өнгөрсөн оны эцэст анх удаа долоон тэрбум ам.доллар давж байсан бол түүнээс хойш 4.6 хувиар нэмэгдлээ.
Гадаад валютын албан нөөц 2026 он гарсаар тасралтгүй өссөөр сүүлийн нэг жилийн хугацаанд зургаа дахь удаагаа дээд түвшнээ шинэчилж байна. Олон улсад нөхцөл байдал тодорхойгүй байгаа энэ цаг үед уул уурхайн салбарын идэвхжил өндөр түвшинд хадгалагдаж, экспорт эрчимжиж буй нь валютын орлогыг нэмэгдүүлж байгаа аж.
Үүний үр дүнд гадаад валютын албан нөөц оргил түвшинд хүрснээр төгрөгийн ханшийг тогтворжуулж, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах төдийгүй гадаад эрсдэл болон “шок”-ийг тэсвэрлэх нөөц бололцоог бүрдүүлж байна.