logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Монголбанк IV сард 1.1 тонн үнэт металл худалдан авлаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 04 15:25
    205

    Зургийг: С.Батсайхан

    Энэ он гарсаар Төв банк 4.3 тонн үнэт металл авсан нь сүүлийн зургаан жилийн оргил түвшинд хүрсэн үзүүлэлт болов

    2026 оны дөрөвдүгээр сард Монголбанкны үнэт металл худалдан авалт эрчимжлээ. Өнгөрсөн сард нийт 1.1 тонн үнэт металл худалдан авснаас 838 тонныг нь алт бүрдүүлжээ. Оны эхний дөрвөн сард Төв банкны нийт үнэт металл худалдан авалт 2020 оноос хойших дээд түвшинд хүрч, 4.3 тонн болсон байна.

    5-5.JPG

    Түүхэн мэдээллээс харвал Монголбанкны үнэт металл худалдан авалт II болон III улирлаас оныг дуустал харьцангуй эрчимтэй явагддаг. Энэ нь үнэт металл тушааж буй аж ахуйн нэгжүүд зуны сүүлийн саруудад тушаалтаа нэмэгдүүлж эхэлдэгтэй холбоотой аж. Тиймээс ирэх саруудад одоогийн түвшнээс илүү их хэмжээний алт болон мөнгөн худалдан авах хүлээлттэй байна.

    Иран болон АНУ-ын дайн эхэлснээс хойш алтны ханш унаж, Төв банкны алт худалдан авах үнэ буурч байгаа юм.

    5-6.JPG

    Алтны ханш хоёрдугаар сард оргил түвшиндээ хүрэхэд Монголбанк дунджаар 577 мянган төгрөгөөр худалдан авч байсан аж. Харин дөрөвдүгээр сард 541 мянган төгрөг хүрч буурсан байна. Ингэснээр нийт алт худалдан авалтад 460.8 тэрбум төгрөг төлжээ.

    Cэтгэгдэл бичих