
Зургийг: Ган хийц ХК
“Ган хийц” ХК макро түвшний хувьд зах зээлийн нөхцөл байдал, төмөр хийц үйлдвэрлэлийн салбарын БНХАУ-аас өндөр хамааралтай байдал, улс төрийн нөхцөл байдал, татварын дарамт зэрэг 2025 оны үйл ажиллагаанд сорилт дагуулсныг мэдээллээ.
Микро түвшний хувьд үйлдвэрлэлийн ашиглалтын зардал, ажиллах хүчний ур чадвар, хөдөлмөрийн бүтээмж, тоног төхөөрөмжийн хүчин чадал зэрэг гол нөөцүүд хангалтгүй байгаа нь нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртгийг өсгөж, импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломжийг хязгаарлаж буйг тодотгосон байна.
2025 онд тус компанийн цэвэр алдагдал өмнөх оны мөн үеэс ойролцоогоор 107 дахин өсөж, 693.6 сая төгрөг хүрсэн бол борлуулалтын орлого нь 55.2 хувиар буурч, 948.3 сая төгрөг болсныг мэдээлсэн юм.
“Ган хийц” ХК-ийн нэгж хувьцааны 52 долоо хоногийн ханш 2491-3850 орчим төгрөг, эргэлтийн идэвх сул, зах зээлийн үнэлгээ нь 897.1 сая төгрөгөөр хэмжигдэж байна.