logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Газар шим үйлдвэр” ХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал 2025 онд 2 дахин нэмэгджээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 04 12:35
    166

    Зургийг: gazarshim.mn

    Газар шим үйлдвэр: Өнгөрсөн онд зах зээлд шинээр таван төрлийн 22 бүтээгдэхүүн нэвтрүүлсэн

    “Газар шим үйлдвэр” ХК 2025 онд үндсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадал нь хоёр  дахин нэмэгдэж, үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо 10 сая ширхэг болж, 2023 оноос 34.1 хувиар өссөнийг үйл ажиллагааны тайландаа онцоллоо.

    Мөн тайлант хугацаанд зах зээлд шинээр таван төрлийн 22 бүтээгдэхүүн нэвтрүүлж, нийт 70 нэр төрөлд хүрснийг онцолсон байна. Шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн өргөтгөлийг барьж эхэлсэн, мөн жимс, хүнсний ногооны 2400 тонн багтаамжтай, хөргөлтийн систем бүхий механикжсан агуулахын үйл ажиллагааг ашиглалтад оруулснаа тодотгов.

    Үүнээс гадна байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, усны нөөцийг хамгаалах, мөн үйлдвэрийн хог хаягдлын менежментийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор цагт зургаан тонн хаягдал ус урьдчилан цэвэршүүлэх цогц байгууламжтай болсноо мэдээллээ.

    “Газар шим үйлдвэр” ХК-ийн хувьцааны ханш он гарсаар 38 орчмоос 45 төгрөгийн хооронд арилжаалагдаж байна. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 48.9 тэрбум төгрөг хүрээд байна.

    Cэтгэгдэл бичих