
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- Ираны дайны гал зогсоох тохиролцоо эхэлснээр тээврийн урсгал нээгдэж ази, Номхон далайн бүсийн ам.долларын бондын зах зээл сүүлийн таван жилийн хамгийн хүчтэй дөрөвдүгээр сараа үдлээ.
“Bloomberg”-ийн нэгтгэсэн мэдээллээр тус бүс нутгийн улс орнууд өнгөрсөн сард 38 тэрбум ам.долларын бонд гаргасан нь 2021 оноос хойших хамгийн өндөр гүйцэтгэлтэй дөрөвдүгээр сар болсон байна. Мөн гаргасан бондын дүн гуравдугаар сараас 72.7 хувиар өссөнийг онцолж болохоор байгаа юм.
Тухайн үед Ираны дайн эхэлснээр эрчим хүчнээс хамааралтай Азийн эдийн засгууд цохилтод өртсөн боловч дэлхийн зээлийн зах зээл тогтвортой дүр зурагтай байв.
Ази, Номхон далайн бүсийн орнуудын ам.долларын бонд гаргалт дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 67 хувиар өссөн нь бүс нутгийн зээлдэгчид зөвхөн богино хугацааны хөрвөх чадварын хэрэгцээг хангахаас гадна санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэхийг зорьж буйг харуулж байна.
Мөн ирээдүйд үүсэж болзошгүй геополитикийн эрсдэлийн нөлөөнөөс хамгаалахын тулд ам.доллароор санхүүжилт татах хандлага нэмэгдэж байгааг илтгэж байгаа юм.