logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Грег Абель Гүйцэтгэх захирал болсон I улиралд “Berkshire Hathaway”-ийн бэлэн мөнгөний нөөц түүхэн дээд түвшинд хүрэв
    Alexandre Rajbhandari
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 04 11:45
    161

    Зургийг: Dan Brouillette/Bloomberg

    (Bloomberg) -- “Berkshire Hathaway” компанийн бэлэн мөнгөний нөөц түүхэн дээд түвшинд хүрч, Грег Абель гүйцэтгэх удирдлагаар ажилласан эхний улиралд үйл ажиллагааны ашиг нь эрс өссөн байна.

    Өнгөрсөн оны эцсээр бага зэрэг буурсны дараа тус компанийн бэлэн мөнгөний нөөц энэ оны эхний улиралд 397 тэрбум ам.доллар хүрчээ. Тайлант хугацаанд нийт 8.1 тэрбум ам.долларын үнэт цаас цэвэр дүнгээр зарсан нь голлон нөлөөлсөн байна.

    Мөн даатгалын бизнесийн андеррайтингийн үр дүн сайжирсан нь дэмжлэг болжээ.

    Энэ онд домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффетын халааг авч Гүйцэтгэх захирлаар томилогдсон Грег Абель хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг дахин эхлүүлж, нэг жил гаруйн хугацаанд анх удаа хувьцаа эзэмшигчдэд өгөөж хүртээсэн байна.

    “Berkshire Hathaway” компани энэ хугацаанд 234.2 сая ам.долларын хувьцаагаа эргүүлэн худалдан аваад байгаа аж. Тус компанийн үйл ажиллагааны ашиг оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 18 хувиар буюу 11.35 тэрбум ам.доллароор өссөн гүйцэтгэлтэй байна.

    Cэтгэгдэл бичих