logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хулангийн сүрэг дорнод Монголын тал нутагт 65 жилийн дараа эргэн ирэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 04 10:50
    134

    Зургийг: WCS

    Монгол Улсын зүүн хэсэгт 65 жилийн турш үзэгдээгүй хулангийн сүрэг тус бүс нутагт эргэн ирж, популяци нь тогтвортой сэргэх шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлснийг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) ТББ мэдээлсэн байна.

    Хойд хилээс урд хил хүртэлх босоо тэнхлэгийн төмөр замын зүүн хагаст хулангийн хэд хэдэн сүрэг тогтмол үзэгдэх болсон тухай байгаль хамгааллын "Oryx" сэтгүүлийн энэ сарын дугаарт онцолжээ. Өмнө нь хулан Баруун Монголын говиос Дорнод Монголын тал хүртэл өргөн уудам нутагт тархаж байсан ч XX зууны дундуур Транс-Монголын төмөр зам баригдсанаас хойш хулан болон бусад нүүдэллэн явагч амьтдын хөдөлгөөн хязгаарлагдаж, улмаар дорнод хэсэгт үзэгдэхээ больсон байна.

    Монгол Улсын Засгийн газар болон Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг энэхүү сорилтыг арилгах хамтын ажиллагааны шийдлүүд боловсруулж, улмаар 2025 оны тавдугаар сард Монгол, БНХАУ-ын хилийн ойролцоо зэрлэг амьтдыг аюулгүй нэвтрүүлэх төмөр замын хашаагүй бүс байгуулсныг мэдээлжээ. Энэхүү арга хэмжээ нь үр дүнгээ өгч, хулангийн сүрэг төмөр замыг даваад зогсохгүй зүүн бүс нутагт сүрэглэн амьдарч эхэлсэн нь харагдаж байна.

    Одоогоор дэлхийн хулангийн нийт тоо толгойн 84 хувь буюу 91 мянга гаруй бодгалиас бүрдэх хамгийн том популяци Монголын говьд бий. Хэдий тийм боловч амьдрах нутаг дэвсгэрийн хумигдал, малын тоо толгойн өсөлт, хууль бус агнуур, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлс хулангийн сүрэгт аюул учруулсан хэвээр байна.

    Cэтгэгдэл бичих