logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Өмнөговь аймгийн төсөв I улиралд ₮107.6 тэрбумын ашигтай гарав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 01 10:35
    253

    Зургийг: Өмнөговь

    Өмнөговь аймаг 2026 онд улсын төсөвт 1.1 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталжээ

    Бие даан төсвөө бүрдүүлж, улсын төсөвт хамгийн өндөр орлого төвлөрүүлдэг Өмнөговь аймгийн төсөв оны эхний улирлын эцсийн байдлаар 107.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Төсвийн орлого нь  373.2 тэрбум төгрөг, зарлага нь 265.6 тэрбум төгрөг байсан байна.

    Тус аймаг 2026 онд улсын төсөвт 1.1 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталсан нь долоон аймаг болон нийслэлээс төвлөрүүлэх нийт орлогын 70 гаруй хувийг бүрдүүлэх юм.

    1-7.JPG

    Уул уурхайн томоохон төслүүд, экспортын гол боомт байршиж буй Өмнөговь аймаг сүүлийн 20 орчим жил улсын төсвөөс татаас аваагүй. Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн 18 компани үйл ажиллагаа явуулж байна.

    Нийт 80 мянга гаруй оршин суугчтайгаас гадна бусад газраас 70 мянга орчим хүн тус аймагт очиж ажил хөдөлмөр эрхэлдэг. Статистик мэдээллээр Өмнөговь аймагт 5000 гаруй хуулийн этгээд бүртгэлтэйгээс I  улирлын байдлаар 50 орчим хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа аж.

    Өмнөговь аймаг боомттой ч өргөн хэрэглээний дийлэнх бараа, бүтээгдэхүүнээ нийслэлээс тээвэрлэдэг тул харьцангуй өндөр үнэтэй байдгийг тус аймгийн Засаг дарга тодотгож байсан юм.

    1-8.JPG

    Гуравдугаар сарын байдлаар Өмнөговь аймгийн инфляц өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.2 хувийн өсөлттэй гарсан нь улсын дундаж 7.4 хувиас доогуур үзүүлэлт болж байна.

    Өмнөговь аймгийг Тавантолгойн уурхай байрладаг Цогтцэций сумтай төмөр замаар холбохоор төлөвлөж буй бөгөөд ингэснээр БНХАУ-аас шууд төмөр замаар бараа, бүтээгдэхүүн  импортлох боломж бүрдэнэ. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд Гурван тэс нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох шууд нислэг хүлээн авдаг болохоор ажиллаж байгаа аж.

    Үүнээс гадна 500 тэрбум төгрөгийн бонд босгож, 50 мегаваттын Дулааны цахилгаан станц барихаар бэлтгэж байна.

    Cэтгэгдэл бичих