
Зургийг: mining.com
Хиймэл оюуны дэд бүтэц, батлан хамгаалахын зардал нэмэгдэж байгаагаас томоохон хөрөнгө оруулалтын сангууд уул уурхай, металлын салбарт сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр хурдаар хөрөнгө оруулж байна.
Уул уурхайн биржээр арилжаалагддаг сангуудын удирдлагад байгаа хөрөнгийн хэмжээ жилийн өмнө 37 тэрбум ам.доллар байсан бол энэ оны эхний улиралд энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдэж, 87.4 тэрбум доллар хүрсэн гэж ETFGI судалгааны компани мэдээллээ.
Газрын тос, байгалийн хий, хөдөө аж ахуйн салбар мөн их хэмжээний хөрөнгө татаж буй. Энэ нь хатуу хөрөнгө рүү чиглэсэн түүхэн дэх хамгийн огцом эргэлтийн цэг болж байна.
“BlackRock”-ийн Хөрөнгө оруулалтын менежер “Хөрөнгө оруулагчид өндөр үнэлгээтэй технологийн хувьцаанаас уул уурхай, металл руу хөрөнгө оруулж эхэлж байгаа”-г тодотгов. Мөн энэ нь "Таваарын супер мөчлөгийн дөнгөж эхэн үе" гэж тодорхойлсон байна.
“Morningstar”-ийн хянадаг АНУ-ын технологийн индекс эхний улиралд есөн хувиар буурсан юм. Харин энэ хугацаанд хамгийн томд тооцогдох уул уурхайн компани болох “BHP” болон “Rio Tinto”-ийн хувьцааны ханш түүхэн дээд цэгтээ түвшинд хүрээд байна.