logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    АНУ-ын технологийн томчуудын хиймэл оюуны зарцуулалт энэ онд $700 тэрбумыг давахаар байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 01 09:05
    234

    Зургийг: Bloomberg

    Технологийн томоохон компаниуд хөрөнгийн зардлаа нэмэгдүүлснээс дүгнэхэд хиймэл оюун өдгөө асуулт байхаа больж байна

    (Bloomberg) -- АНУ-ын технологийн хамгийн том компаниуд энэ онд хөрөнгийн зардалд нийт 725 тэрбум ам.доллар төсөвлөж, үүнээс дийлэнхийг нь хиймэл оюуны дата төвийн тоног, төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөжээ.

    “Alphabet” болон “Meta Platforms” компани бүтэн жилийн хөрөнгийн зардлын төлөвлөгөөгөө  нэмэгдүүлсэн бол “Microsoft” энэ онд 190 тэрбум ам.доллар зарцуулах тооцооллоо өнгөрсөн оны 12 дугаар сарын эцсээр танилцуулж байсан юм.

    Харин “Amazon” төлөвлөгөөгөө 200 тэрбум ам.долларт хэвээр үлдээсэн ч I улиралд зарцуулалт нь эрс өсөж, чөлөөт мөнгөн урсгал нь буурсныг компанийн шинэ тайлан харуулж байна.

    unnamed.jpg

    “Бид энэ онд дэд бүтцийн хөрөнгийн зардлын төсөөллөө нэмэгдүүлж байна. Эд ангийн өндөр өртөг, ялангуяа санах ойн чипийн үнийн өсөлт үүний голлох шалтгаан. Гэхдээ энэ хөрөнгө оруулалтад итгэж болно гэдгийг бидний төслүүдээс, салбараас өгч буй бүх дохио харуулж байна” хэмээн 2026 онд хөрөнгийн зардлынхаа дээд түвшнийг 145 тэрбум ам.доллароор тогтоосон “Meta Platforms”-ийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг тайлангаа танилцуулахдаа онцолжээ.

    Олон их наяд ам.доллароор хэмжигдэх үнэлгээтэй дээрх дөрвөн компани хөрөнгийн зардлаа ийнхүү нэмэгдүүлснээс дүгнэхэд хиймэл оюун өдгөө өөрөө асуулт байхаа больсон байна. Харин эрэлтийг хангаж чадах дэд бүтцийг хэн хурдан барих вэ, энэхүү үлэмж зарцуулалтаасаа бодит үр дүн гаргаж чадах уу гэдэг гол анхаарах асуултууд болжээ.

    Лхагва гарагт тус дөрвөл I улирлын тайлангаа ердөө хоёр минутын дотор шил даран танилцуулцгаасан юм. Зарцуулалтаасаа үр дүн гаргах талд  Google түүчээлж, өнгөрсөн улиралд үүлэн тооцооллын бизнес нь дорвитой өсөж 20 тэрбум ам.долларын борлуулалт хийснийг тайлагналаа. Ингэснээр “Alphabet”-ийн хувьцааны ханш 6.6 хувиар өсжээ. Харин “Meta Platforms”-д хөрөнгө оруулагчдын итгэл тийм ч хүчтэй байсангүй, хувьцааны ханш нь зургаа хүртэлх хувиар унасан байна.

    Cэтгэгдэл бичих