logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Хиймэл оюуны зарцуулалт цойлсноор “Samsung”-ийн чипийн ашиг 48 дахин өсөж, түүхэн дээд түвшинд хүрэв
    Yoolim Lee, Hooyeon Kim
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 30 16:35
    253

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Mirae Asset: “Samsung”, “SK Hynix”-ийн цалин, урамшуулал БНСУ-ын инфляцыг өдөөж, Төв банкийг бодлогын хүүгээ өсгөхөд нөлөөлөхөөр байна

    (Bloomberg) -- “Samsung Electronics”-ийн чипийн нэгжийн ашиг I улиралд 48 дахин өсөж, түүхэн дээд түвшинд хүрснээр гол өрсөлдөгчид болох “TSMC” болон “SK Hynix”-ийг хол давуу тэргүүллээ.

    Тайлант улиралд хиймэл оюуны дата төвүүдийн захиалга өндөр байсан нь тус компанийн чип үйлдвэрлэлийн бизнес 36 тэрбум ам.долларын үйл ажиллагааны ашигтай ажиллахад гол түлхэц болжээ. Ингэснээр нийт группийн хэмжээнд  32 гаруй тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна.

    SAMSUNG-1.png

    Нөгөөтэйгөөр “Meta Platforms”, “Alphabet” зэрэг компани хиймэл оюуны дэд бүтцэд хаях асар их хэмжээний хөрөнгө оруулалтаа цаашид нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа нь чип үйлдвэрлэгчдийн тогтвортой өсөлтийг дэмжих төлөвтэйг “Roundhill Investments” компани мэдээллээ.

    2025 онд хоёр дахин өссөн “Samsung Electronics” компанийн хувьцааны ханш энэ он гарсаар 88 хувиар эрчимжээд байна.

    Үүний зэрэгцээ БНСУ-ын чип үйлдвэрлэгчдийн бий болгож буй асар их хэмжээний баялаг хэрэглээ болон инфляцыг өдөөснөөр тус улсын Төв банкийг ирэх нэг жилийн хугацаанд хамгийн багадаа гурван удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлэхэд хүргэнэ гэж “Mirae Asset Global Investments” компани мэдээллээ.

    SAMSUNG-2.png

    “Samsung Electronics” болон “SK Hynix”-ийн ажилтнууддаа олгож буй өндөр урамшуулал, чипийн үнийн өсөлт, мөн хувьцааны зах зээл дэх тэсрэлт зэрэг нь инфляц эрчимжихэд нөлөөлнө. Ингэснээр БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ одоогийн 2.5 хувиас 2027 оны хоёрдугаар хагас хүртэл шат дараатай 3.5 хувь хүртэл өсгөхөд хөшүүрэгдэнэ гэж тодотгосон байна.

    Түүнчлэн тус улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж ойрын хоёр сарын хугацаанд багадаа дөрвөн хувь давж өснө гэж тооцоолжээ. Энэ нь 2023 оноос хойш анх удаа дээрх түвшинд хүрсэн тохиолдол болохоор байгааг онцолсон байна.

    Cэтгэгдэл бичих