logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Европын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээх төлөвтэй
    Mark Schroers
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 30 15:35
    148

    Зургийг: Alex Kraus/Bloomberg

    Эдийн засагчид Европын Төв банк ирэх зургаадугаар сард бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөнө гэж үзэж байна

    (Bloomberg) -- Эрчим хүчний үнэ эрс өссөнөөр Евро бүсийн инфляц зорилтот түвшнээс давсан ч Европын Төв банк пүрэв гарагийн хурлаар бодлогын хүүгээ хоёр хувьд хэвээр үлдээнэ гэж эдийн засагчид үзэж байна. Тус банк хүүгийн түвшинд 2025 оны зургаадугаар сараас хойш өөрчлөлт оруулаагүй байгаа юм.

    Бодлого боловсруулагчид нефть, байгалийн хийн үнийн богино хугацааны савлагаанд бус, харин дунд хугацааны үр дагаварт анхаарч байгаа ч ерөнхий төлөв байдал тодорхойгүй хэвээр байна.

    Өнгөрсөн долоо хоногт Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард  “Зах зээлд “давхар тодорхойгүй байдал” давамгайлж буй үед  бодлогын хүүг өөрчлөхөд илүү их дата хүлээх шаардлагатай” гэдгийг онцолсон юм. Энэ нь тус банк яаравчлан арга хэмжээ авахгүй гэх дохио өглөө. 

    Сүүлд Холбооны Нөөцийн банк зэрэг дэлхийн бусад томоохон Төв банк ч болгоомжилсон байр сууриа хадгалж бодлогын хүүг хэвээр үлдээгээд байна.

    Хэдий тийм боловч дөрөвдүгээр сарын шинэ судалгаагаар Европын Төв банкийг ирэх зургаадугаар сард  бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмэгдүүлнэ гэж эдийн засагчид таамаглаж байна. Цаашлаад энэ он дуустал дахин хоёр удаа өсгөж магадгүй гэж үзэж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих