logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    “Премиум Нэксус” ХК-ийн борлуулалтын орлого I улиралд 24.1 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 30 15:00
    451

    Зургийг: koreatimes.co.kr

    "Премиум" групп нь Монголын хамгийн анхны конвиниенс дэлгүүр “Сэнтрал Экспресс”-ийг 2015 онд үүсгэн байгуулсан, 500 гаруй салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна

    “Премиум Нэксус” ХК-ийн борлуулалтын орлого оны эхний улиралд 24.1 хувиар өссөн байна. Оны эхний гурван сард тус компани нийт 188.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн ч нийт ашгийн хэмжээ нь 4.8 хувиар өсжээ. Түлш, шатахууны үнэ нэмэгдэж, тээвэрлэлт импортын зардал өссөн нь компанийн борлуулалтын өртгийг нэмэгдүүлсэн байх боломжтой юм.

    Нийт ашгийн маржин агшихын зэрэгцээ зардлууд ч мөн хурдацтай нэмэгдсэн байна. Зардлын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг ерөнхий ба удирдлагын зардал 46.6 хувиар өсөж, 12.6 тэрбум төгрөгийн хүрчээ.

    Үр дүнд нь тус компани 2026 оны эхний улиралд 3.4 тэрбум төгрөгийн алдагдал тайлагнасан байна.

    “Премиум Нэксус” ХК-ийн хувьцааны ханш он гарсаар огцом унасан хөдөлгөөнтэй, Топ-20 индексийн хоёр дахь хамгийн тааруу үзүүлэлттэй хувьцаа болоод байгаа юм.

    Cэтгэгдэл бичих