
Зургийг: Justin Sullivan/Bloomberg
(Bloomberg) -- “Alphabet” компанийн үүлэн тооцоолол болон хиймэл оюуны бүтээгдэхүүнүүдийн эрэлт өндөр байгааг мэдээлсний дараа хувьцааны ханш нь өслөө.
“Google”-ийн толгой “Alphabet” компани оны эхний улиралд үндсэн үйл ажиллагаанаас 94.7 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаа мэдээлсэн юм. Мөн нэгж хувьцаанд ногдох ашиг 5.11 ам.доллар байсан нь шинжээчдийн таамгаас хоёр дахин өндөр дүн болсон байна. Тайлангийн дараа хувьцааны ханш нь өргөтгөсөн арилжаагаар зургаан хувь давж өслөө.
Түүнчлэн тус компани энэ онд хөрөнгө оруулалтын зардлаа өсгөж, 190 хүртэлх тэрбум ам.доллар зарцуулахаа мэдээлсэн нь өмнөх оныхоос хоёр дахин эрчимжсэн үзүүлэлт болсон нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэхэд хүчтэй нөлөө үзүүлж буйг шинжээчид онцолж байна.