
(Bloomberg) -- Энэ оны эхний улиралд Төв банкнууд сүүлийн нэг жил гаруйн хамгийн өндөр дүнгээр алтны нөөцөө нэмэгдүүлсэн байна. Ираны дайн эхэлснээс хойш алтны үнэ 10 хувь давж буураад буй нь хөрөнгө оруулагчдын худалдан авах эрэлтийг өдөөж байна.
Дэлхийн Алтны зөвлөлийн тооцоолсноор Төв банкнуудын цэвэр худалдан авалт энэ оны эхний гурван сарын хугацаанд 244 тонн болсон нь өмнөх улирлын 208 тонноос өссөн үзүүлэлт юм. Польш, Узбекистан, БНХАУ зэрэг улс хамгийн өндөр дүнтэй худалдан авалт хийжээ.
Алтны үнэ энэ он гарсаар огцом хэлбэлзэж, нэгдүгээр сарын сүүлээр дээд амжилт тогтоосон юм. Хэдий тийм боловч АНУ-Ираны дайн эхэлсний дараа буурсан хөдөлгөөнтэй байна.
Алтны үнэд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг бол эрчим хүчний үнийн өсөлт юм. Ингэснээр Төв банкнууд инфляцыг тогтворжуулахын тулд бодлогын хүүг хэвээр үлдээнэ гэсэн хүлээлт үүссэн нь хүүгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох алтны хувьд сөрөг нөлөөтэй байна.
Сүүлийн байдлаар алтны үнэ 0.5 орчим хувиар өсөж, унц нь 4582.10 ам.доллар, мөнгөний үнэ 1.2 хувиар өсөж, 72.94 ам.доллароор арилжаалагдаж байна.