logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    АНУ, Ираны дайн хэзээ дуусах нь тодорхойгүй болсноор газрын тосны үнэ баррель нь $120 давав
    Mia Gindis
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 30 11:00
    247

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    (Bloomberg) – АНУ-Ираны мөргөлдөөн дуусах төлөвгүй, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх эрчим хүчний урсгал зогссон хэвээр байгаагаас газрын тосны үнэ 2022 оны зургаадугаар сараас хойших дээд түвшинд хүрлээ.

    Дэлхийн жишиг брент төрлийн газрын тосны үнэ долоон хувиар өсөж, баррель нь 126.4 ам.доллар давсан нь Ираны дайн эхэлснээс хойших дээд түвшнээ шинэчилсэн үзүүлэлт болж байна.

    Брент төрлийн газрын тосны ханш энэ он гарсаар 100 гаруй хувиар өсөөд байгаа юм. Харин WTI төрлийн газрын тос баррель нь 109.5 ам.долларын ойролцоо арилжаалагдаж байна.

    OIL.png

    Энэ сарын эхээр АНУ болон Иран түр гал зогсоохоор тохиролцсоны дараа брент төрлийн газрын тосны үнэ эргэн буурсан ч одоо бүх алдагдлаа нөхсөн байна. Удаан үргэлжилсэн дайн, нийлүүлэлтийн цочрол, дэлхийн эрчим хүчний хямралын үр дагавар ямар байх бол гэдэг нь хөрөнгө оруулагчдад болгоомжлол дагуулж байгаа юм.

    Мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп газрын тос, худалдааны салбарын удирдлагуудтай уулзах үедээ АНУ Ираны тэнгисийн цэргийн хоригийг сунгах алхмуудын талаар хэлэлцжээ. Мөн “Axios”-ийн мэдээлснээр Дональд Трамп Ираны Ормузын хоолойг дахин нээх саналыг няцаасан байна. 

    Cэтгэгдэл бичих