
ХААН Банк 35 жилийн ойгоо тохиолдуулан үл хувирах үнэ цэнийг илэрхийлэх "Diamond" кредит картаа зах зээлд нэвтрүүлж байна.
Металлаар урласан нарийн хийц бүхий "Diamond" кредит карт нь төлбөр тооцооны “UnionPay” сүлжээн дэх хамгийн өндөр зэрэглэлтэй картад тооцогдох юм. Үүгээрээ тансаг байдал, нэр хүндийн мэдрэмжийг тодотгохын сацуу харилцагчийн хэрэгцээнд нийцсэн санхүүгийн онцгой боломжуудыг санал болгох аж. Тодруулбал: "Diamond" кредит картын эзэмшигчид 130 гаруй улсын 1400 гаруй нисэх буудлын "Asia Prestige Dragon Pass" лоунжид байнга үнэгүй үйлчлүүлэхээс гадна жилд зургаан удаа зочинтой үнэгүй хамт орох, нисэх буудлын ресторануудад 15 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Түүнчлэн БНХАУ-ын цахим худалдааны платформуудаар үйлчлүүлэхдээ болон тус улсад зорчихдоо ПОС төхөөрөмж дээр картаараа худалдан авалт хийгээд үнийн дүнгийн нэг хувьтай тэнцэх буцаан олголт авахыг онцолжээ. Цаашлаад "Alipay" болон "Weixin" (WeChat) аппликэйшнд картаа холбон гүйлгээ хийхэд шимтгэлгүй байх аж.
"Diamond" кредит картыг захиалахад цалин, бизнесийн орлого эсвэл хадгаламж барьцаалсан хэлбэрийг сонгосноос хамааран 10-500 хүртэл сая төгрөгийн зээлийн эрхтэй юм. Картын 16 оронтой дугаар болон CVV код зэрэг өндөр нууцлалтай мэдээллийг Khan Bank аппликэйшнээр харах боломжтойг мөн мэдээлжээ.
Картын нөхцөл, захиалга зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор аваарай: https://www.khanbank.com/personal/product/8/?id=53