logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    BI: Стратегийн ордын өгөөжийн 60 хувийг улсад шилжүүлэх бодлогыг “Mongolian Mining Corporation” хэрэгжүүлж чадна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 30 09:30
    233

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    Стратегийн орд газрын нийт өгөөжийн 60-аас багагүй хувийг иргэдэд хүртээх бодлогыг “Mongolian Mining Corporation” хэрэгжүүлэх бүрэн боломжтой байна гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээч Андрю Чан дүгнэлээ.

    "Ухаа худаг" ордыг эзэмшдэг тус компанийн санхүүгийн ашигт ажиллагаанд хөрөнгө оруулсан алтны төсөл нь томоохон түлхэц болж, үр ашгаа өгөхөөр байна гэж үзжээ. Ялангуяа 2026 онд алтны үйл ажиллагаанаас 100 сая ам.долларын цэвэр ашиг олох боломжтой байгааг “Bloomberg Intelligence” тооцоолсон байна.

    Мөн энэ нь 2030 онд 350 сая ам.долларын бондын эргэн төлөлтийн хугацаа нь болохоос өмнө хөрвөх чадвараа нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байгаа юм.

    Cэтгэгдэл бичих