logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    УИХ: Гадаад зээллэгийн ашиглалтыг нэмэгдүүлэх хуулийн төслийг батлах эсэхийг шийдвэрлэнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 30 09:10
    168

    Зургийг: ParliamentMN

    ТТБЗ: Хууль батлагдвал хоёр төсөвтэй болох, төсвийн алдагдал тэлэх сөрөг үр дагавартай

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг батлах эсэх санал хураалтыг УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хийнэ.

    Хуулийн төсөл батлагдахаас шалтгаалан стратегийн төслүүд болох Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт эрчимжиж, ойрын жилүүдэд ашиглалтад орох эсэх нь шийдэгдэнэ.

    УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хуулийн төсөлтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт завсарлага авч, даваа гарагт бүлгийн хурлаараа хэлэлцэн, дэмжих байр суурь илэрхийлсэн юм.

    30-3.JPG

    Хуулийн төсөлд Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийн санхүүжилтийн ашиглалтын зардал нэмэгдсэнээр тухайн жилийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтэрч болно.

    Тухайн жилийн төсвийн тухай хуулиар батлагдсан гадаад зээлийн санхүүжилтийн ашиглалтын зардал нь хуульд заасан төслүүдийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болно гэж заажээ. Энэ нь төсвийн алдагдлыг тэлж, хоёр төсөвтэй болох нөхцөл бий болгох эрсдэлтэй.

    Төсвийн тогтвортой байдлын зөвлөл энэхүү эрсдэлийг харгалзан “Хуулийн төслийг дэмжих боломжгүй. Том төслүүдээ урагшлуулах өөр гарц шийдэл олох шаардлагатай” гэсэн дүгнэлт өгсөн юм. Мөн хуулийн төсөлд Сэлбэ дэд төвийн төслийг багтаах тодорхой үндэслэл харагдахгүй байгааг анхааруулж байна.

    Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг БНЭУ болон БНХАУ-ын зээлээр хэрэгжүүлж байгаа бол Сэлбэ гэр хорооллыг орон сууцжуулах төслийг 500 сая ам.долларын бондоор санхүүжүүлж байгаа юм.

    Хэрэв одоогийн төсвийн хуулийг мөрдөж ажиллавал газрын тос боловсруулах үйлдвэрийг 10 жилийн дараа ашиглалтад оруулах тооцоолол гарсан. Мөн жилд дунджаар 1.3 их наяд төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт төлж буйг Сангийн яам тодотгож байв.

    Cэтгэгдэл бичих