logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Монголбанк: Хөгжиж буй орнууд үнэ тогтворжуулах зэрэг арга хэмжээ авахаас зайлсхийх хэрэгтэй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 30 08:35
    448

    Зургийг: Монголбанк

    Дотоодын хуримтлал байхгүй байгаа нь гаднаас өндөр зардалтай эх үүсвэр татахад нөлөөлдөг

    "Гадаад “шок”-ийн эрсдэл өндөр байгаа энэ үед Монгол зэрэг хөгжиж буй орнууд үнэ тогтворжуулах, ханшид хөндлөнгөөс нөлөөлөх зэрэг арга хэмжээ авах нь тохиромжгүй" гэж Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр мэдээллээ.

    Түүнчлэн ОХУ-тай байгуулсан шатахууны үнэ тогтворжуулах гэрээний үр дүнд газрын тосны зах зээлийн “шок” дотоодод харьцангуй хязгаарлагдмал нөлөө үзүүлж байна. Харин зах зээлд мах, ногооны үнийн өсөлт өндөр байгаа нь инфляцыг өдөөх гол хүчин болж байгааг дурдав.

    Мөн Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр салбарын либералчлалыг эрчимжүүлж, гаднын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн болон бусад саадуудыг арилгах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийллээ.

    Сүүлийн жилүүдэд арилжааны банкнуудын гаднаас татсан богино хугацаат эх үүсвэр өсөж, актив болон пассив дансны хугацааны зөрүү нэмэгдэж байгаа тул Төв банк банкнуудын заавал байлгах нөөцийн суурьд өөрчлөлт оруулсан. Дотоодод иргэдийн хадгаламж, хуримтлал байхгүй байгаа нь банкнууд гаднаас өндөр зардалтай эх үүсвэр татах, цаашлаад зээлийн хүү өндөр байхад нөлөөлж байгаа. Тиймээс гаднын банк үйл ажиллагаагаа нээсэн ч зээлийн хүү буурахгүй гэж хэлэхэд эрт байна гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч тодотгож байсан юм.

    Одоогоор Монгол Улсын зах зээлд орох хүсэлтээ албан ёсоор гаргасан гаднын банк байхгүйг мөн онцоллоо.

    Cэтгэгдэл бичих