logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    АҮЭБЯ: Зэсийн АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлбэл ирэх 5 жилд 10-15 төсөл ашиглалтад орно
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 29 16:40
    121

    Зургийг: С.Батсайхан

    Чухал ашигт малтмалын салбарт баримтлах бодлого төлөвлөгөөтэй болж, чухал ашигт малтмалын жагсаалтыг батална

    Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсоныг Засгийн газар мэдээллээ. Эдийн засгийг тэлж, гадаадын хөрөнгө оруулалт татах, зэсийн томоохон төслүүдийг урагшлуулах чухал заалтууд багтсаныг салбарын сайд тодотгосон байна.

    Уул уурхайн зарим төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн иргэдийн эсэргүүцэл томоохон бэрхшээл болдог. Үүнийг шийдвэрлэх үүднээс хариуцлагатай уул уурхайг дэмжиж буй аймаг, сумд АМНАТ-ийн орлогын 15 хүртэлх хувийг олгоно. Ингэснээр нэмэлтээр 200 гаруй тэрбум төгрөгийг орон нутагт хуваарилах тооцоолол гарчээ.

    Нүүрснээс гадна зэсийн салбарыг хөгжүүлэх чиглэлд зэсийн АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлнэ. Үүний үр дүнд зэсийн 10-15 төсөл ирэх таван жилд ашиглалтад орох нөхцөл бүрдэх юм.

    Мөн чухал ашигт малтмалын салбарт баримтлах бодлого төлөвлөгөөтэй болж, чухал ашигт малтмалын жагсаалтаа батална.

    Үүнээс гадна геологийн суурь судалгааг хувийн хэвшилтэй хамтарч хийх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Мөн уурхай ашигласны дараа нөхөн сэргээлт хийх санхүүгийн баталгаа гаргуулдаг болох зэрэг нэмэлт, өөрчлөлтүүд оруулах юм.

    Cэтгэгдэл бичих