logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Арабын Нэгдсэн Эмират Улс OPEC-ийн Өргөтгөсөн бүлгээс гарахаа мэдэгдэв
    Grant Smith, Anthony Di Paola, Salma El Wardany, Nayla Razzouk, Fiona MacDonald
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 29 09:50
    179

    Зургийг: Christopher Pike/Bloomberg

    АНЭУ OPEC-ийн Өргөтгөсөн бүлгээс гарснаар газрын тосны зах зээлд тус бүлгийн нөлөөлөл сулрах төлөвтэй

    (Bloomberg) -- Арабын Нэгдсэн Эмират Улс 60 жил түншилсэн OPEC-ийн Өргөтгөсөн  бүлгээс гарахаа мэдэгдсэн нь бусад гишүүн орнуудыг цочрууллаа. Ингэснээр тус бүлэг хурдацтай өөрчлөгдөж буй газрын тосны зах зээлд нөлөөллөө хадгалж үлдэхэд сорилттой тулгарахаар байна.

    Абу Даби болон OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн албан бус тэргүүн болох Саудын Арабын удаан үргэлжилж буй зөрчилдөөн ширүүсэж буй энэ үед тус бүлгийн гурав дахь том газрын тос олборлогч гарахаа мэдэгдлээ.

    OPEC.png

    OPEC болон түншүүдийн хувьд энэ алхам нь нийлүүлэлтийг тохируулж, газрын тосны ханшийг удирдах эрх мэдлийг нь багасгана. Харин удаан хугацаанд OPEC-ийн квотын эсрэг зогсож байсан АНЭУ-ын хувьд газрын тосны зах зээлд бие даасан тоглогч болох юм.

    Ормузын хоолойгоор дамжих тээвэрлэлт эргэн хэвийн горимд шилжихэд зах зээл болон үнийн өрсөлдөөн эргээд эрчимжих төлөвтэй байна. АНЭУ-ын хувьд аль хэдийн олборлолтоо нэмэгдүүлнэ гэсэн дохио өгөөд буй.

    АНЭУ-ын гишүүнчлэлээ цуцлах үйл ажиллагаа өнгөрсөн оны эцэст эрчээ авч эхэлсэн аж. Ираны дайн эцсийн шийдвэр гаргахад хүргэсэн гэж тус улсын Эрчим хүчний сайд мэдээлжээ.

    UAE.png

    Лхагва гарагийн байдлаар газрын тосны ханш харьцангуй тогтворжоод байна. Ираны талаас Ормузын хоолойг нээх хүсэлт хүргүүлсэн гэх Дональд Трампын мэдэгдлийн дараа брент төрлийн газрын тос баррель нь 111 ам.доллар, төрлийн газрын тос баррель нь 100 орчим ам.долларын ханштай, бага зэрэг буурсан хөдөлгөөнтэй арилжаалагдаж байна.

    Cэтгэгдэл бичих