
Зургийг: jadegas.com.au
“Jade Gas Holdings” компани "Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн" төслийнхөө үнэлгээний хөтөлбөрөө баталж, холбогдох зөвшөөрлөө Ашигт малтмал, газрын тосны газраас авснаа мэдээллээ. Өөрөөр хэлбэл төсөл нь эдийн засгийн үр ашигтай болох нь тогтоогдож, хөгжүүлэлт болон олборлолтын шатанд шилжих суурь нь тавигдаж байгааг компани тэмдэглэжээ.
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани одоо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүсэлтээ гаргаж, нөөцөө бүртгүүлэхээр ажиллаж эхэлсэн байна.
Тус компанийн хувьд нөөцөө албан ёсоор бүртгүүлснээр урт хугацааны олборлолтын тусгай зөвшөөрөл авах авах үүд хаалга нь нээгдэх юм.
“Jade Gas Holdings”-ийн метан хийн төсөл нь амжилттай хэрэгжиж байгаатай зэрэгцээд хувьцааны ханш нь он гарсаар 73 гаруй хувийн өсөлттэй арилжаалагдаж байна.