logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Мөнгөний бодлогын хороо: Банкнуудын 360 хоногоос 3 хүртэлх жилээр татсан гадаад эх үүсвэрийн 25 хувийг ЗБН тооцох эх үүсвэрт хамруулна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 28 15:20
    282

    Зургийг: Э.Тэнгис

    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо Макро зохистой бодлогын шийдвэрээ танилцууллаа

    Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлаар аравдугаар сарын нэгнээс хойш банкны гадаад зах зээлээс татсан 360 хоногоос гурав хүртэлх жилийн хугацаатай валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн 25 хувьтай тэнцэх дүнг заавал байлгах нөөцөд хамааруулах шийдвэр гаргалаа.

    Монголбанкны мэдэгдэлд “Сүүлийн жилүүдэд банкны салбарын нийт эх үүсвэрт гадаад санхүүжилтийн эзлэх хувь өсөж, зээлийн санхүүжилтийг гадаад эх үүсвэрээр нэмэгдүүлэх хандлагатай байгаа”-г дурдсан байна. Тиймээс гадаад эх үүсвэрийн бүтцийг илүү урт хугацаатай, тогтвортой чиглэлд шилжүүлэх, валютын болон хугацааны зөрүүг бууруулах зорилгоор гадаад эх үүсвэрийг хэсэгчлэн, үе шаттайгаар хамруулахаар болсноо онцоллоо.

    Стресс тестийн үр дүнгээр макро эдийн засгийн томоохон сөрөг “шок”-ийн үед ч банкнуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон эрсдэл даах чадавх зохистой хэмжээнд байна гэж Монголбанк үзэж байна.  Нэгдүгээр сарын 16-нд Монголбанк арилжааны банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14 хувь, валютын заавал байлгах нөөцийг 19 хувь болгож тус бүр нэг нэгж хувиар нэмэгдүүлж байсан юм.

    Гуравдугаар сард нийт мөнгөний нийлүүлэлтийн 21.9 хувийг гадаад цэвэр актив бүрдүүлсэн нь өмнөх саруудын өсөлтөө хадгалсан хэвээр байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлж байв. Мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.1 дахин өндөр байгааг онцолсон юм.

    Cэтгэгдэл бичих